Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ ХИШИГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-27

МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ – ХИШИГ ӨДӨР 6” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ерөнхий боловсролын сургуультай хамтран “Мөрөөдлийн өртөө – Хишиг өдөр 6” арга хэмжээг зохион байгуулж, 7-9 дүгээр ангийн 22 сурагч идэвхтэй оролцож, төрийн албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцан, ирээдүйн мэргэжил, зорилгоо тодорхойлоход хэрэгцээтэй мэдлэг, туршлага хуримтлууллаа.
✅Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Жамцзанги, Дуурлиг багийн засаг дарга М.Нямдорж, Сургуулийн нийгмийн ажилтан М.Отгонжаргал нар хүүхдүүдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний санал хүсэлтийг сонсон, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
✅Сурагчид энэ үеэр нутгийн өөрөө удирдах байгууллагын өдөр тутмын ажил, үйл ажиллагаатай танилцан, төрийн байгууллагын чиг үүрэг, ажлын онцлогийн талаар мэдээлэл авлаа.
БАЯН-АДАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11182
8661 / 77%
1136 / 10%
391 / 3%
994 / 9%