
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал сүргээ чанаржуулан өсгөж, амжилт гаргасан Баян-Адарга сумын Сайхан багийн малчин Дашцэрэнгийн Нарангэрэл, Жаргалант багийн малчин Шагдарсүрэнгийн Шаравдорж, Батдэлгэрийн Жаргалцэцэг нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН", Баярсайханы Баянбилэг, Хадбаатарын Алтаншагай нар “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар шалгарав.

Сайхан багийн малчин Дамбын Сүх-Очир, Гомбын Даншиг, Сайхан багийн малчин Сэдэдийн Оюунгэрэл, Сайхан багийн малчин Нямхүүгийн Ганболд, Мэгзэрийн Мөнхзул нар "СУМЫН АВАРГА МАЛЧИН"-аар шалгарлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар Зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГ"-оор Ахмад жолооч, тариаланч Гомбын Оросоо, “АЛТАН ГАДАС” одонгоор ахмад тракторч Жамбалсүрэнгийн Оюундорж, Өлзийхутагийн Осгондаваа нар шагнагдав.

"МАНЛАЙ ТЭЭВЭРЧИН"-ээр Дашзэвэгийн Батжаргал, "ОНЦ ТЭЭВЭРЧИН" Нэргүйн Баярсайхан, Цогтбаатарын Чинзориг нар шалгарлаа.

Шагналыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Амгаланбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Жаргалсайхан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Үнэнбат, Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Жамцзанги, Засаг дарга О.Лхагвадорж нар гардууллаа.