БАЯН-АДАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАЙМДУГААР ХУРАЛДААН 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДӨР ХУРАЛДАВ
1.Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжүүлэлтэд үнэлэлт өгөх тухай
2.2025 онд ойгоос цэвэрлэгээний огтлолоор модны дээд хязгаар батлах тухай тогтоолын хэрэгжилт, 2026 онд ойгоос цэвэрлэгээний огтлолоор модны дээд хязгаар батлах тухай
3.2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
4.Адарга тохижилт ОНӨААТҮГазрын 2025 оны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх
5.Хог хаягдал, дэд бүтцийн талаар авах зарим арга хэмжээний тухай
6.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд хийгдсэн үхэр сүргийн үзлэг ангилал, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, ялган тэмдэгжүүлэх ажлын тайланг сонсох тухай
7.ОНХС-ийн 2025 оны гүйцэтгэл 2026 онд хийж гүйцэтгэх төсөл, өргө хэмжээний жагсаалт батлах тухай
8.2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах
9.Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
•Тоглоомын талбайг стандартын дагуу тоглоомоор тохижуулах
•Хогийн цэгийн урд талыг хашаажуулах
Малын хөлийн татвараар:
•Өвөлжөө, хаваржааны ариутгал хийх /Сайхан, Жаргалант, Адарга, Дуурлиг багт/
•Малын чанар сайжруулах үүлдэр, үржүүлгийн ажлуудыг хийхээр хэлэлцэн батлав.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
