Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

Нутгийн өөрөө удирдах байгуулага

2014-10-17

Өнгөрсөн 21 жилийн хугацаанд орон нутгийн хурлын 6 удаагийн сонгуулиар сумын ИТХ-ын нийт 122 төлөөлөгчид иргэд сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулан өөр өөрсдийн үзэл бодол санал хүсэлтээ илэрхийлж бодлого шийдвэр гаргаж ажилласны үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн байна. ИТХ-ын төлөөлөгчид нь орон нутгийн нийгэм эдийн засгийн бодлого шийдвэрийг тодорхойлж хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллахын зэрэгцээ сумын ЗД-ыг үйл ажиллагааг зөв оновчтой эрчимтэй зохион байгуулахад хамтарч, дэмжиж, дүгнэж ажиллах багуудын ИНХ-ын анхан шатны хурлыг төлөвшүүлэхэд удирдлагаар хангах иргэдийн эрүүл мэнд, боловсрол, ёс зүй, урлаг соёл үйлчилгээг авах, тэдний ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх орон нутгийн хөгжлийн салбарын давуу талуудыг оновчтой зөв хөгжүүлэх, бие даасан байдлыг улам бэхжүүлэхэд үе үеийн ИТХ нь зохих амжилтанд хүрч ажиллаж ирсэн.

Сумын ИТХ-аас орон нутгийн хөгжилд оруулсан зохих хувь нэмэр онцлох үйл явдлууд:

  • 2005 оноос эхлэн Солонгосын сайн санаат иргэдтэй харилцаа холбоо тогтоон тогтмол хамтарч ажилласнаар оюутан сурагчдын сургалтын төлбөрийг даах, хутаг уст цэгийг нэмэгдүүлж иргэдийн ундны усны хэрэгцээг хангаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэв.
  • 2006 онд Монгол дахь НҮБ-ын хүний эрхийн үндэсний комисст санал хүсэлт тавьсны дагуу “Хөдөөгийн иргэдийн хүний эрхийн нөхцөл байдал” сэдэвт сургалт бүсийн сумдын зөвлөлийн гишүүдийг хамруулан оролцуулж зохион байгуулснаар орон нутгийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшлэв.
  • 2007 оны 9 сарын 28нд “Монголын их хатдын өргөө” цогцолборыг бүтээн босгохоор шав тавих ёслолыг зохион байгуулж иргэд хөдөлмөрчдийн хүсэл сонирхолыг бий болгож санаачлагыг өрнүүлэв.
  • 2008 онд анх удаа Япон, Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дамжуулан Японы өвсний үндэс төслийг орон нутагтаа хэрэгжүүлж сургуульд их засварын тохижилт хийх саналаа хүргүүлснээр дэмжүүлэх таатай боломж бүрдсэн.
  • 2008, 2009, 2010 онуудад орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ажиллаж буй 5 иргэнийг “Алтан гадас” одонгоор, 2 иргэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлүүлэв.
  • 2009 онд Германы элчин сайд Фишер, Солонгосын элчин сайд Ким нартай хамтаран ажиллах харилцаа тогтоон гадаад харилцаагаа өргөжүүлэх эхлэл тавигдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%