Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

Их хатдын өргөө

2014-10-17

Монгол төрийн цэцэн билэгт их хатдын өлгий нутаг Халхын Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дэнж хэмээх газар Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад зориулсан хүндэтгэлийн өргөө цогцолборыг барьж байгуулжээ.

Энэ нутагт Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Ц.Дондогдулам, Н.Гэнэнпил нар төрж өссөн нутаг ажээ. Тийм ч учраас багц таван сумны бөх батыг балчир хөвгүүддээ ухааруулсан Алангуа хатан, эзэн богд Чингис хааны эх Өүлэн хатан, агуу төрийн долоон эрдэний нэг Бөртэ хатан, хан хөвгүүн Тулуйн цурамт хатан Сорхагтан бэх, Өгөөдэй хааны дараа Монголын төрийн таван жил залсан Даргөн хатан нарын есөн хатанд зориулан уг хөшөө цогцолборыг босгосон байна. тэдний дотор Мандухай, Өндөр гэгээний ээж Ханджамц, Галдан бошготын хатан Ану мөн Богд хааны соёрхолт хатан Дондогдулам нар багтаж байгаа ажээ. Монгол хатдын бортгон малгай хэлбэртэй гол өргөөг тойруулан дөрвөн их суварга, есөн цагаан гэрийг босгожээ. Гол өргөөний хойморт хатдын сэнтийг залсан байх бөгөөд эргэн тойронд дээрх хатдын хөргийг байрлуулсан байна. Мөн өргөөний голд есөн хөлт их цагаан туг байх ажээ. Хатдын сэнтийн баруун, зүүн талд Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурханыг шилэн хоргоны дотор залжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%